ОНЛАЙН ТӨЛБӨР ТООЦООНЫ ХӨГЖЛИЙН ГАЙХАЛТАЙ 5 ТҮҮХ

онлайн төлбөр тооцооны систем

Хүмүүс онлайнаар, гар утсаараа төлбөр тооцоо хийх нь өдөр тутмын хэрэглээ нэгэнт болсон. Гэсэн хэдий ч QR, сошиал, хиймэл оюун зэрэг шинэлэг технологиудад суурилсан инновациуд бидний амьдрал орж ирсээр л байна. Энэхүү нийтлэлээр онлайн төлбөр тооцооны хөгжил мөрөө тодоор үлдээж буй компаниудын амжилтын түүхүүдээс хуваалцъя.

1. Atom дижитал банкны үйлчилгээг зөвхөн гар утсаар

Их Британид дижитал банкны гайхалтай инновациуд практикт амжилттай хэрэглээ болж буйгийн нэг жишээ нь Atom банк. Зөвхөн гар утасны апп дээр суурилсан энэ банк “ямар нэгэн бодит салбарт очиж бөөн бичиг цаас бололгүйгээр хэдхэн минутад дансаа нээх боломжийг” санал болгодог юм. Хадгаламж, урт богино хугацааны зээл, төлбөр тооцоо гээд хүнд хэрэгтэй банкны бүхий л үйлчилгээ энд бий. Мэдээж бүгд онлайнаар бас апп-аар. Дижитал технологид суурилсан бизнесийн загвар нь үйл ажиллагааны зардлыг багасгадаг тул харилцагчиддаа зах зээл хүчтэй өрсөлдөхүйц хүүтэй зээл олгож чаддаг.

Atom банк дижитал технологийг эргэлт буцалтгүйгээр сонгосон. Нүүр царай, дуу хоолойгоор таних биометрик технологи, хиймэл оюунаар ухаалаг харилцаа үүсгэх чат ботыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь банкны үйлчилгээг 100% дижитал болгоход зайлшгүй чухал ажээ.

atom-bank-01-913x532

 2. Онлайн төлбөр тооцооны анхдагч Paypal

Украин гаралтай Max Levchin, Америкийн бизнесмен, зохиолч Peter Thiel нар нийлж крипто технологийн Confinity хэмээх гарааны компаниа 20 жилийн өмнө эхлүүлснээр бид бүгдийн сайн мэдэх PayPal-ын үндэс суурь тавигдсан байна. Luke Nosek харин шинэ хэрэглэгч бүр $10, цаашлаад найз нөхдөө хэрэглэгч болгох бүр $10 урамшуулал өгөх санааг сэдсэнээр олон хэрэглэгчтэй болох эхний алхмыг хийсэн гэдэг. Дараагийн алхам нь онлайн үнэ хаялцах eBay сайттай нэгдэх байв.

Tesla цахилгаан машин, SpaceX сансрын нислэг, нам орбитын хиймэл дагуулын интернет зэрэг гайхалтай инновациудаар нь бидний сайн мэдэх Илон Маск энэ үед X.com хэмээх төстэй шийдэл гаргасан бөгөөд 2000 онд нэгдэцгээжээ. 2017 онд PayPal жилд нийт хагас их наяд долларын дүн бүхий 7 тэрбум гаруй гүйлгээг интернетээр хийсэн төлбөр тооцооны аварга том платформ болж чаджээ. Та өнөөдөр ч олон улсын төлбөрийн картаа PayPal системтэй холбон онлайн худалдан авалтын төлбөр хийх боломжтой.

3. Хятадын төлбөр тооцооны аварга Alipay

Цахим худалдааны аваргуудын нэг Алибабагийн үндэслэн байгуулагч Жэк Ма 2010 онд өөрийн бизнесийн төлбөр тооцооны хэсгийг салгасан нь Alipay үйлчилгээг эзэмшдэг Ant Financial юм. Ойрын ирээдүйд IPO хийх төлөвлөгөөтэй байгаа уг санхүүгийн корпорацийг шинжээчид 150 тэрбум доллараар үнэлж байна (эх сурвалж: Reuters).

Ant Financial корпорацийн гол үйлчилгээ болох онлайн төлбөр тооцооны Alipay платформ 2004 онд зах зээлд гарсан. 2013 онд Paypal-ийг гүйцсэнээр салбартаа дэлхийн хамгийн том нь болсон түүхтэй. Alipay хэрэглэгчид ухаалаг утсаараа Alipay Wallet аппыг ашиглан цахим худалдааны төлбөр тооцоогоо хийх төдийгүй банкны дансаа удирдах, утсандаа нэгж авах, билет худалдаж авах, хоол захиалах зэрэг төрөл бүрийн төлбөр тооцоо хийх, дэлгүүрээс QR код ашиглан худалдан авалт хийх, P2P шилжүүлэг хийх зэрэг маш олон төрлийн онлайн төлбөр тооцооны үйлчилгээг авж чаддаг.

4. Шведийн төлбөр тооцооны инноваци: Klarna

Klarna компанийг 2005 онд Швед улсад үүсгэн байгуулжээ. Онлайн цахим худалдааг амар хялбар, төвөггүй болгох зорилготой. Өнөөдөр 90 мянга шахам мерчантуудтай ажилладгийн дотор Spotify, Disney, Samsung зэрэг томоохон компаниуд бий. Дэлхий даяар 60 сая хэрэглэгчтэй энэ технологийн компанийн үнэлгээ 40 тэрбумыг нэгэнт давжээ.

Klarna платформын хэрэглэгчид онлайн худалдан авалт хийхдээ төлбөр тооцоогоо и-мэйл хаягаа оруулаад л хийчихдэгээрээ онцлогтой. Уг и-мэйл хаягтай холбосон төлбөрийн хэрэгслээс тооцоо сүүлд хийгдэнэ. Энэ хэлбэрээр онлайн төлбөр хийх нь амжилтад хүрж буйг Швед улсын нийт онлайн худалдан авалтын 30 гаруй хувь нь Klarna-гаар хийгдсэн, дэлхий даяар жилд 300 сая гүйлгээ хийгдэж буй нь баталж байна.

5. Мессенжерийн төлбөр тооцооны апп WeChat

QZone, Weibo, QQ зэрэг интернэтийн компаниудын эзэмшдэг Tencent группийн үйлчилгээ болох WeChat нь нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй сошиал медиа, мессенжер апп боловч төлбөр тооцоонд хүртэл хэрэглэдэг тул Хятадад бүхнийг хийдэг супер апп гэдгээрээ танигджээ. Банкны дансаа холбосноор хэрэглэгчид WeChat аппаараа билл төлөх, онлайн худалдан авалтынхаа төлбөрийг хийх, мессенжерээр мөнгө шилжүүлэх зэрэг олон боломжуудын авдаг байна. Хятадын банкнууд төдийгүй Visa, MasterCard зэрэг олон улсын картуудаа ч холбочихдог.

we chat

WeChat апп нь онлайн төлбөр тооцооны салбарт “эхлээд гар утсаараа”, “сошиал худалдаа” зэрэг шинэ чиг хандлагуудыг авчрахад өөрийн хувь нэмрээ оруулж буй.

Манай Монголын зах зээлд мобайл, онлайн төлбөр тооцоо, гүйлгээний шийдлүүд нэвтрээд хэдхэн жил болж байгаа , өнөөдөр ч хурдтай, эрчимтэй хөгжсөөр. Бид ч энэ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан Most Money аппаар мөнгө шилжүүлэх, билл төлөх, гар утасны нэгж, карт авах, онлайн худалдан авалт хийхтөрийн үйлчилгээ авахQR кодоор төлбөрхийх зэргийг гар утсаараа хийх боломжийг хэрэглэгчиддээ хүргэж байгаа.

Мөн 2018 оны 6-р сараас Фэйсбүүк мессенжерээр мөнгө шилжүүлэх шинэ үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж байна. Тиймээс та бас дэлхийн жишгээр бидний гаргаж буй шинэ үйлчилгээг туршаад нэг үзээрэй.