“MOST MONEY” БУСДААС ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Ухаалаг төхөөрөмж дээр суурилсан цахим төлбөр тооцооны олон боломж бидний өмнө нээлттэй байна. Харин та үүнийг амьдралынхаа хэвшил болгон ашиглаж өөрийн үнэт цагаа хэмнэж чадаж байна уу? Most Money хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа алтан цагийг тань хэмнэх төлбөрийн олон боломжийг санал болгосоор ирсэн. Цаашдаа ч таны төлбөр тооцоо хийх алхмыг илүү хөнгөвчлөхөөр ажилласаар байна.

Most Money бол “Нийтийн хэрэглээний цахим төлбөр тооцооны үйлчилгээ. Гар утас, интернет ашиглан өдөр тутмын төлбөр тооцоогоо заавал банк дээр очихгүйгээр цахим аргаар гүйцэтгэх боломжийг танд олгох зорилготой”. Гэвч энэ нь бусад банкны аппликэйшнаас юугаараа ялгаатай вэ? гэх асуулт бидэнд олон ирдэг. Тиймээс өнөөдрийн нийтлэлээрээ энэ асуултад дэлгэрэнгүй хариулах болно.

Юуны өмнө эхлээд цахим хэтэвч гэж юу болох талаар дурдъя:

Цахим буюу мобайл хэтэвч гэдэг бол хэрэглэгчийн цаасан болон хуванцар хэлбэрээр өвөртөө тээж явдаг төлбөрийн болон лоялти картууд, купонууд, эрхийн тасалбарууд, автомашины даатгалын бол бусад бүхий л төрлийн картыг цахим руу хөрвүүлэн гар утсанд шингээсэн технологийн хэрэгслийг хэлнэ. Зарим мобайл хэтэвч нь билл төлөх, элдэв үйлчилгээний карт цэнэглэх, мөнгө шилжүүлэх, дэлгүүрүүдийн барааны нэвтэрхий лавлагаа үзэх, газар зүйн байршил лавлах, сошиал ертөнц рүү нэвтрэх зэрэг үйлчилгээнүүдийг давхар багтаасан байх нь бий. /customer.mostmoney.mn/

Үүний талаар дурдсан гол шалтгаан нь “Most Money” – ын бусад цахим төлбөрийн хэрэгслээс ялгарах хамгийн том давуу тал бол ЦАХИМ ХЭТЭВЧ гэх нэр томьёо юм. Та “Most Money” – гийн хэрэглэгч болсноор зөвхөн нэг банкны дансыг нэг аппликэйшнээс удирдах бус олон дансаа (Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Ард, Неткапитал ББСБ) нэг доороос удирдах боломжтой. Мөн апп нь хэрэглэгчид ойлгомжтой, динамик бүтэцтэй учир нэвтэрсэн хэрэглэгчийг дараа дараагийн үйлдэл рүү саадгүй хөтөлдөг.

Холбоотой нийтлэл: Most Money бидэнд юу өгч чадах вэ?

Most Money нь хэрэглэгчдэд зориулсан, төлбөрийн  хэрэгслээс гадна банк, банк бус санхүүгийн байгууллагууд худалдаа үйлчилгээ эрхлэгч бизнесийн байгууллагуудыг өөртөө нэгтгэх боломжтой платформ юм. Өөрөөр хэлбэл гар утсан дээр суурилсан бусад банк, төлбөр тооцооны үйлчилгээ нь зөвхөн тухайн нэг банкны харилцагчдад зориулагдсан үйлчилгээ байдаг бол Most Money нь олон банк, олон оператор, олон бизнесийн байгууллагуудыг өөртөө нэгтгэх боломж бүхий үйлчилгээ юм. Түүнчлэн ямар аппликацийг холбоод, Most Money хэтэвч дэх боломжийг бүрэн хэмжээгээр нь болон хэсэгчлэн суулгах замаар өргөтгөх зориулалтын нээлттэй порттой! Энэ талаар дараагийн White Label нийтлэлээрээ дэлгэрэнгүй өгүүлнэ.

Most Money – д нэгдсэн байгууллагуудын жагсаалттай  эндээс  танилцаарай.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *