“MOST MONEY” БИДЭНД ЮУ ӨГЧ ЧАДАХ ВЭ?

Most Money бидэнд юу өгч чадах вэ

Бид өмнөх нийтлэлээ онлайн төлбөр тооцооны хөгжил сэдвээр хүргэхдээ орчин үеийн төлбөр тооцооны чиг хандлагын тухай дурдаж байсан. Тэгвэл Монголд төлбөр тооцооны шийдвэр болсон нэгэн үйлчилгээ бол “Most Money” бөгөөд 2012 оноос Монголчуудын хэрэглээнд нэвтэрсэн билээ.

Энэ удаагийн нийтлэлээрээ  бид Most Money-той хэдий ч түүнийгээ хараахан өдөр тутмын хэрэглээ болгож амжаагүй яваа Танд туслахыг зорин, тэр бүр хүмүүсийн анзаарч ашигладаггүй зарим боломжийг танилцуулъя.
 
Бидний дор өгөх мэдээлэлд ТАН кодын тухай гарах учир энэ талаар багахан тайлбар өгье:
ТАН код гэдэг нэг удаа ашиглаад хүчингүй болдог 6 оронтой тоо бөгөөд 5 минутын хугацаанд хүчинтэй. ТАН кодыг АТМ дээрээс бэлэн мөнгө авах, вебээс онлайн худалдаа хийх, банкны салбар дээр утасны дугаараар бэлэн зарлага хийхэд ашиглана.

Хэрэглэхэд амархан

Та үйлчилгээнд бүртгүүлж, Most Money аппыг татаж авснаар ашиглах боломжтой болно. Аппаа нэгэнт татаж суулгасан л бол хаашаа орж, ямар гүйлгээ хийх талаар санаа зовох шаардлагагүй. Нэвтрэн орсон тохиолдолд бичиг үсэг тайлагдсан хэн ч ашиглаж болохоор дараа дараагийн үйлдэл рүү саадгүй хөтлөх динамик бүтэцтэй. Нэвтрэн орохдоо ПИН код ашиглах тул байн байн шинэчлэн, цээжлэх шаардлагагүй. Бүр хялбараар буюу хурууны хээгээрээ нэвтрэх боломжтой.

Банкинд дугаарлахгүйгээр сар бүрийн төлбөрөө төлөх

Энэхүү үйлчилгээ нь танд дараа төлбөрт үйлчилгээнүүд болох байр, цахилгаан, СӨХ, интернэт зэрэг үйлчилгээнийхээ төлбөрийг хүссэн газраасаа хугацаа алдалгүй, хүссэн цагтаа төлөх боломжийг олгоно. Хамгийн гайхалтай нь таны билл сар бүр гар утсанд тань ирэх ба ТӨЛӨХ гэсэн ганц сонголтоор л бүх биллээ төлчих юм. Дахин банк орж чадахгүй нь, амжихгүй нь гэж санаа зовох шаардлагагүй.

Хуримтлал үүсгэх

Сар бүр тогтмол хэмжээгээр хуримтлал үүсгэх боломжтой. Та цалингийнхаа тодорхой хэсгийг татвар, шимтгэл, байр, телевиз, цахилгаан гээд хэрэглээний тогтмол зардалд зарцуулдаг. Харин хэдэн хувийг нь хуримтлалдаа зарцуулдаг вэ? Ирээдүйд болзошгүй саад бэрхшээлийг даван туулах, үүсэх таатай боломжийг ашиглахад тодорхой санхүүгийн эх үүсвэр шаардагдах бөгөөд үүний тулд хуримтлал хэрэгтэй! Тулсан үед зээл авах, найз нөхдөөсөө зээлэх гэх мэт аргууд бий хэдий ч өөрийн боломжиндоо тулгуурлан санхүүгийн асуудлаа яагаад шийдэж болохгүй гэж.

АТМ – р картгүй үйлчлүүлэх

Картаа мартсан үедээ ч АТМ – ээр үйлчлүүлэх боломжтой. ХХБанк, эсвэл Капитрон банкны ATМ – ын баруун дээрхи дэлгэцэн дээр Most Money гэх сонголт гарч ирэх ба Та аппаа ашиглан ТАН кодоо аваад АТМ–д оруулснаар хүссэн мөнгөн дүнгээрээ зарлага гаргах боломжтой.

Онлайн худалдан авалт хийх

Онлайнаар худалдан авалт хийхдээ Most Money–оороо төлбөрөө төлчих боломжтой. Бүх кино театрын сайт болон ticket.mn-ээс үзвэрийн билетээ, хүссэн сайтаасаа бэлэн хувцас, гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүн авах боломжтой. Төлбөр төлөхдөө заавал картныхаа дуусах он, сар, картан дээрх 12 оронтой тоог оруулах шаардлагагүй бөгөөд утасны дугаар, ТАН кодоо оруулаад л дурын бараагаа захиалаад авчихна.
Аан бас нэмж хэлэхэд худалдаа, үйлчилгээний байгууллага дээрхи QR кодыг уншуулаад л бүх төрлийн төлбөрөө төлчихнө. Та Most Money-ийг ашиглаад үзээрэй. Таалагдана гэдэгт 100% итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *