ЮНИВИШНИЙ ЭРХ ТЭР ДОРОО НЭЭГДЭЭД ХӨЛ БӨМБӨГИЙН ТОГЛОЛТОО ҮЗЭЖ БИЛЭЭ…

Хүн амын нягтаршлаа дагаад тэдний амьдралын хэвшил, цаг завыг хөнгөвчлөх техник технологийн олон дэвшил бий болсон нь цахим төлбөр тооцооны хэрэгсэл. Банкны үйлчилгээг гар утсаараа авах боломжтой энэ төрлийн үйлчилгээ нь олон улсад амжилттай нэвтрэн олон мянган хүний хэрэглээ болсон талаарх бодит кэйсийг бид өмнөх нийтлэлээрээ хүргэж байсан. Онлайн төлбөр тооцооны хөгжлийн гайхалтай 5 түүх 

Most Money хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиох энгийн хирнээ яаралтай асуудлыг хэрхэн шийдсэн талаарх хэрэглэгчдийн маань амьдралд тулгарсан бодит кэйсийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Цацрал, 32 настай

Нөхөр, бид 2 хөдөө ажилладаг, 28 хоног яваад 14 хоног хотод ирдэг юм. Ажлын шаардлагаас болоод тог цахилгаан, байрны мөнгөө яг таг цагт нь төлөх нь ховор. Гэтэл нэг өдөр амралтаараа гэртээ орохоор хаалгаа онгойлготол гэрээс тэвчихийн аргагүй муухай, өмхий үнэр үнэртээд болдоггүй. Тэгтэл цахилгааний төлбөрөө төлөөгүйгээс болж цахилгаан таслаад хөргөгчид байсан мах маань гэрээр нэг өмхий үнэр ханхлуулчихсан байж байдаг байгаа.  Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд нэлээн судалж үзтэл Most Money – гийн байр, цахилгааны төлбөрөө автоматаар төлдөг тохиргоо байдгийг мэдсэн. Тэгээд баруун солгойгүй ашигладаг болсон доо.

Цэцэгмаа, 46 настай

Нөхөр бид хоёр хувиараа гаднаас бараа оруулж ирж худалдаалдаг ажилтай. Бараа ирсэн өдөр гаалийн бүрдүүлэлт хийх гэж бүтэн өдрийн зарцуулна, цаг хугацаа их алдана. Зуны халуунд бүр ч хэцүү байдаг байлаа. Ялангуяа банк орж төлбөрөө төлөөд баримтаа үзүүлж байж бараагаа авдаг нь маш хүндрэлтэй. Бид 2 Most Money хэрэглээд нэлээдгүй удсан ч Төрийн үйлчилгээний төлбөр төлөх гэдгийг огт ашиглаж үзээгүйгээ мэдээд нэг удаа оролдож үзсэн нь бид 2-ийн ажил амьдралыг бүхлээр нь өөрчилж чадсан. Гар утсаараа төлбөрөө төлөнгүүт гаалийн байцаагчийн компьютер дээр шууд харагддаг болохоор ёстой амар. Өмнө нь бид 2 гаалиас бараагаа авах гэж бүтэн өдөр болдог байсан бол одоо хагас өдөр болдог болсон. Дахиж банк хайж гүйхээргүй болсонд маш их баярлаж явдаг.

Хулан, 34 настай

Намайг Хулан гэдэг. Нөхөр. 12 настай хүүгийн хамт амьдардаг. Бид 3 кинонд их дуртай.  Театрт нээлтээ хийн, эрэлттэй байгаа киног хамгийн түрүүнд л үздэг дээ. Гэвч тэр бүр эрэлттэй киноны тасалбарыг билетийн касснаас олно гэж байхгүй. Харин Most Money – оор билетээ авдаг болсноос хойш билетэд санаа зоволтгүй болсон.

Билгүүн, 25 настай

Би айлын том доороо 2 дүүтэй. Айлын том учраас эцэг эх болон дүү нарынхаа өмнө хүлээх хариуцлагатай байх ёстой гэж боддог. Ядаж л ээж, аавынхаа утсыг нэгжээр таслахгүй байх юмсан гэж хичээдэг. Гэвч заримдаа мартана, заримдаа бололцоондоо тааруулаад л нэгж явуулна. Нэг өдөр Most Money – ийн пэйж хуудаснаас аль ч үүрэн операторын хэрэглэгч байсан хүссэн хүнийхээ утсыг нэгжээр цэнэглээрэй гэсэн постыг хараад Most Money – г туршиж үзсэн юм. Одоо бол сар бүрийн тодорхой өдөр ээж, аав, дүү нарынхаа утсыг автоматаар нэгжээр цэнэглэчихнэ, цалингаасаа сар бүр 50,000₮-ийн хуримтлал үүсгэчихдэг болсон. Энэ боломжийг хүмүүс төдийлөн мэддэггүй санагдсан. Ажлынхандаа хэлэхэд ингэж болдог юм уу? гээд гайхаж хүлээж авсан шүү.

Дорж, 48  настай

Эхнэр маань гэр бүлийн санхүүгээ удирддаг болохоор миний карт эхнэрт маань байдаг юм. Харин банкны теллерийн санал болгосноор Most Money ашигладаг болсноос хойш гар утсаараа АТМ-ээс мөнгө авчихдаг болсон. Нэг өдөр эхнэр маань Most Money руу ярьж энэ үйлчилгээгээ зогсоохыг шаардсан байна лээ. Хэхэ. Баярлалаа Most Money.

Гүнбилэг, 29  настай

2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр би хөдөө ажилтай байж таараад шөвгийн 8 – ийн тоглолтын цагтай зэрэгцэн гэртээ яаран орж ирсэн юм. Бушуухан шиг л хамаг юмаа цэгцэлчихээд зурагтаа асаатал юнивишний мөнгөө төлөөгүйгээс тасарчихсан байсан. Шөнийн 2 цаг өнгөрчихсөн, тоглолт эхэлчхээд байдаг. Гэнэт Most Money – гоор нэг удаа төлбөр төлж байснаа санаад төлтөл тэр дороо л юмнивишний эрх маань сэргээд тоглолтоо шууд үзэж чадсан шүү. Баярлалаа Most Money.

Батзул, 43 настай

Манайх 3 хүүхэдтэй. Нэг нь их сургуулийн оюутан, нөгөөх нь ахлах ангийн сурагч, харин бага маань цэцэрлэгт явдаг. Хоёр том хүүхдэдээ гэнэтийн, шаардлагатай тохиолдлоор мөнгө шилжүүлэх хэрэгцээ олон гарна. Том маань ч яахав картаар төлбөр тооцоо хийгээд сурчихсан. Харин дунд хүү маань тэр бүр банкны картаа аваад яваад байдаггүй тул Most Money – гийн ТАН кодийг ашиглаад мөнгөө шилжүүлчихдэг болсон. Картаа байнга мартаад, гээчхээд байдаг хүнд их зүгээр санагдсан. Хүүхэд маань АТМ дээр очоод л аав, ээжийнхээ утасны дугаарыг оруулаад бидний явуулсан ТАН кодыг хийгээд л мөнгөө авчихдаг.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *