Фэйсбүүк чатаар мөнгө шилжүүлдэг болчихвол ямар вэ?

Бид жилээс жилд технологийн дэвшлийн үр шимийг дэлхийн өнцөг булан бүрт ямар нэгэн байдлаар мэдэрсээр байна. Хурдацтай хөгжиж буй энэ дэвшлийг хүн бүр хэрэглэх, турших боломж тэр бүр тохиохгүй ч гэлээ одоо байгаа боломжоо бид амьдралдаа ашиглаж, үр шимийг нь хэрхэн хүртэж байгаа бол?

Интернет Монголд 1994 оноос нэвтэрч аажим аажмаар хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн зүйл. Харин Facebook бий болсноор хүмүүс өргөн хүрээнд хэрэглэх болсон.

Технологийн магнетууд өдөр тутмын үргүй зардлыг багасгах, алдагдсан боломжийг бууруулах олон программ, аппликэйшнүүдийг дэлхий даяар хэрэглэгчдэд санал болгосоор л байна. Харин та тэрхүү үнэгүй боломжуудыг, одоо таны ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн үр шимийг бүрэн хүртэж чадаж байна уу?

Хүмүүст боломж байх тусам тэрхүү боломжийг амьдралдаа үр ашигтайгаар хэрэглэж дадах, нэгэн хэвийн дадал болсон зүйлээсээ татгалзалгүй шинэ боломжуудыг чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь /техник технологийн хувьд/ дэлхийн хаана ч нэгэн хэвийн үзэгдэл мэт.

Жишээ нь: 2000 оноос АНУ – ын банкны 80 гаруй хувь нь хэрэглэгчиддээ онлайн банкны үйлчилгээг санал болгож байсан бөгөөд Bank of America-ийн онлайн банкны үйлчилгээ 2 сая хэрэглэгчтэй болохын тулд 10 жилийг зарцуулсан байдаг /хүн амын тоонд харьцуулаад үзэхэд энэ нь харьцангуй урт хугацаа юм/.

Манай банк, санхүүгийн байгууллагууд хэрэглэгчиддээ төлбөр тооцоогоо онлайн гүйцэтгэх, хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг онлайнаар хийх, тоглолт, үзвэрийн билет захиалах, цаг авах, онлайнаар бараа үйлчилгээ худалдан авах гээд таны цаг завыг хэмнэх олон үйлчилгээг санал болгож, бид ч аажим аажмаар хэрэглэсээр амьдралын маань салшгүй нэг хэсэг болсоор байна.

Ухаалаг утас, технологийн хөгжил хүмүүсийн хэрэглээнд нэвтрэхээс өмнө та хэрхэн худалдан авалт хийдэг байсныг эргээд нэг бодоод үзье.

Тухайн бараа үйлчилгээний талаар борлуулалтын ажилтнаас мэдээлэл аван худалдан авах шийдвэрээ гаргана. Үзвэр, үйлчилгээний билетийг билетийн кассны гадна оочирлон авна, тог цахилгааны мөнгөө хэд гарсан гэдгийг хэн нэгэн байцаагч ирэхээс нааш мэдэх боломж бас л хомс байлаа. Харин одоо бол гар утас л байхад автобусаар үйлчлүүлэх, худалдан авалтаа бүртгэх, төлбөр тооцооны асуудлуудаа шийдэх, онлайн орчноос бүхий л хэрэгцээт мэдээллээ авах боломжтой болсон. Цаашлаад хүн бүрийн хэрэглээ болсон сошиал медиаг /facebook гэх мэт/ ашиглан өөр хоорондоо төлбөрийн гүйлгээ хийх боломж ч гарч ирж болох юм. Хэрэв фэйсбүүк чатаар мөнгө шилжүүлдэг болчихвол ямар вэ?

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *